"Нью ворлд инженеринг энд констракшн" ХХК 30 мянган амны хаалт хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-07 15:38:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинхөл хорио тогтоосон энэ үед “Нью Ворлд инженеринг энд констракшн” ХХК салбарын хамт олондоо 30 мянган амны хаалт хандивлав.


Тус компанийн захирал Ө.Сайнсанаа амны хаалтыг өнөөдөр БХБЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан нарт гардуулан өглөө.


“Нью Ворлд инженеринг энд констракшн” ХХК-ийн хандивласан амны хаалтыг коронавирусний халдвар тархаад буй Улаанбаатар хот, Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй байгууллага, ус сувгийн салбарын ажилтан, албан хаагчдад хүргүүлнэ гэдгийг  Г.Цогтсайхан хэлэв.  

Холбоотой мэдээ