"Баянтээг", "Авто импекс"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-07 17:59:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 7-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 103,875,300.62 төгрөгийн үнийн дүн бүхий 228.599 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Баянтээг" (BTG+14.96%) болон "Авто импекс" ХК (AOI+5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" (ADU-8.85%) болон "Сор" ХК (SOR-5.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 52.630 нэгж эрхийг нийт 5.5 сая төгрөгөөр арилжив. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 7 үнэт цаасыг  707.000 төгрөгөөр мөн арилжив. ТOP-20 индекс 0.32 хувиар буурч, 17630.61 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,604,230,912,726.27 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 


Холбоотой мэдээ