"Түшиг-Уул", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-08 19:07:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 8-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 45,189,294.32 төгрөгийн үнийн дүн бүхий 181.403 хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Түшиг Уул" (TUS+14.63%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+2.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-6.13%) болон "Хар тарвагатай" ХК (TVT-5.58%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 4690 нэгж эрхийг нийт 492.945 төгрөгөөр арилжив. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 үнэт цаасыг 300.060 төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.02 хувиар буурч, 17626.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,600,934,328,915.82 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ