"Хархорум -800 жил" дурсгалын мөнгөн зоос гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан “Хархорум 800 жил” 2 унцын 999 сорьцтой мөнгөн зоос шинээр гаргалаа.
Тус дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урлаж, зоосны голд шилэн шигтгээ суулгажээ.
Мөн энэ онд Монголбанкнаас худалдаалж байгаа дурсгалын алт, мөнгөн зоос, алт, мөнгөн гулдмайн үнийг шинэчлэн тогтоов.
Төв банкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос гаргадаг.
Дурсгалын зооснуудын дэлгэрэнгүй мэдээллийг https://coin.mongolbank.mn/ цахим хуудас болон 11-329677 утсаар авах боломжтой.