Ирэх даваа гарагаас 34 чиглэлийн байгууллага ажиллаж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-09 13:16:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 14-нөөс 34 чиглэлийн байгууллага, үйлчилгээний газар ажиллаж эхлэхийг Засгийн газрын хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар танилцууллаа.


Өнгөрсөн сарын 11-нээс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нийслэл хотод хөл хорионы дэглэмийг сулруулж 12 дугаар сарын 14-нөөс  гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм. Тиймээс даваа гарагаас ажиллаж эхлэх 34 чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг танилцуулъя.


2020.12.14-нөөс үйл ажиллагааг нь нээх аж ахуйн нэгжүүд: 


1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг

2. Барилгын материалын худалдаа

3. Модны зах

4. Авто техникийн зах

5. Ресторан

6. Кафе 

7. Цайны газар

8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар

9. Хүргэлтийн хоол 

10. Кофе шоп

11. Хувцас захиалга, засвар

12. Гутал захиалга, засвар 

13. Гэр ахуйн тавилгын захиалга засвар

14. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар

15. Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар

16. Цүнх захиалга, засвар

17. Нүдний шил захиалга, засвар

18. Цоож, түлхүүр засвар

19. Цаг засвар

20. Хими цэвэрлэгээ, угаалга

21. Гэрэл зураг

22. Айл нүүлгэх үйлчилгээ

23. Эд бараа түрээслэх үйлчилгээ

24. Нийтийн бие засах газар

25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ

26. Авто засвар

27. Дугуй засвар

28. Автомашины угаалга

29. Автомашины доторлогоо

30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа

31. Автозогсоол

32. Нийтийн байрны үйлчилгээ

33. Барилга засвар

34. Таксины үйлчилгээ


Д.Сумьяабазар мэдээлэлдээ, “Эдийн засаг, иргэдийн орлоготой холбоотой учир олон улсын жишгээр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, амны хаалт, хамгаалалтын хэрэгсэл ашиглах, хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэм барихыг тусгай журам гаргаж шаардана" гэдгийг тодотгов. 

Холбоотой мэдээ