Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн асуудлаар цахим хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-12-09 13:22:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон урт, дунд богино хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Засгийн газрын гишүүн салбарын сайд нартай мягмар гарагт цахим хурал хийв.


Хурлаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахдаа салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах чиглэл өгсөн байна.



Тухайлбал, Урт болон дунд хугацааны бодлого төлөвлөлтийн баримт бичигт туссан зорилго, зорилт, арга хэмжээ бүрийг шалгуур үзүүлэлттэй болгох, зорилго, зорилт бүрийн арга хэмжээний уялдаа холбоо хамаарлаар кодлох зэрэг заавар, чиглэл өгч, санал солилцжээ.

Холбоотой мэдээ