Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-09 15:08:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнуудын удирдагч нар 2005 онд Мексикийн Мерида хотноо чуулан НҮБ-аас гарагсан Авлигын эсрэг конвенцод нэгдэцгээж гарын үсэг зурснаар жил бүрийн 12 дугаар сарын 9-нийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан юм. 

Конвенцод нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах ажлыг өрнүүлдэг. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэ жил авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Stop the virus. Stop the corruption" буюу “Вирусийг даръя. Авилгыг устгая”  уриан дор тэмдэглэж байна. Харин манай улсад олон улсын энэ өдрийг угтан АТГ "Зөв зөвд шударга зөв" цахим аяныг өрнүүлж байна. 



Холбоотой мэдээ