Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвийг ашиглалтад хүлээн авлаа

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-12-09 17:56:30

Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвийн барилгад засвар, өргөтгөл хийж дууслаа. Энэхүү барилгын засварын ажлыг Японы “Өвсний үндэс” төслийн 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  “Тамирын цахиур” ХХК гурван сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.

Эмнэлгийн энэ барилгыг 2011 онд барьж эхлээд 2015 онд ашиглалтад оруулсан. Гэвч чанаргүй баригдсаныг тухайн үед Улсын комисс таван удаа буцаагаад эцэст нь 2015.09.01-ний өдөр ашиглалтад хүлээн авсан байдаг. Ингээд ашиглалтад авснаас эхлэн хэвийн үйл ажиллагаа нь доголдож, удаа дараагийн шалгалтад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсаар хамгийн сүүлд 2019 оны 3-р сард аймгийн МХГ, Улсын МХГ-ын шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж, ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гарч байжээ. Ийнхүү хуучин эмнэлгийн байранд үйл ажиллагаа явуулж байсан сумын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ иргэдэд тохилог, дулаан байрнаас хүрэх боллоо. Эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд ч тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байгаадаа баяртай байв. 

Холбоотой мэдээ