Тусгаарлах байрны мөнгийг 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт, Токио, Сөүл хот руу нислэг үйлдэж, 11 дүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг татан авахаар болсон.
Энэ удаагийн нислэгээр ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах юм. Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.