Нийт нутгийн 40 гаруй хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-12-13 13:45:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 40 гаруй хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. 


Тодруулбал, өнгөрсөн сарын 20-ны байдлаар Говь-Алтай аймгийн нийт нутгийн 40 гаруй хувьд их /нэн их 8.6 хувь, их 28.9 хувь/, 24,9 хувь нь дунд зэрэг, 34.3 хувь нь бага, 3.3 хувь нь хамгийн бага эрсдэлтэй гарсан тухай УЦУОШТ-өөс мэдээлэв. Тухайлбал аймгийн урд бүсийн сумд болох Эрдэнэ, Чандмана, Дэлгэр, Тайшир, Бигэр гэх сум хамгийн өндөр эрсдэлтэй байгаа бол хойд бүсийн Шарга, Дарви, Баян-Уул, Хөхморьт сум бага эрсдэлтэйд хамаарагдаж байна. 

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж ийнхүү дээрх зудын эрсдэлийн зураг мэдээг гаргадаг ажээ.


Холбоотой мэдээ