Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 37 хэм хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-13 13:55:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн уулархаг нутгаар шөнөдөө 37 хэм хүрч хүйтэрнэ.


Тодруулбал, энэ сард Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хоёр градусаар хүйтэн байх бол агаарын температур 5-10 градусаар хүйтэрнэ гэдгийг УЦУОШТ-аас иргэд олон нийтэд мэдээллээ. Ойрын өдрүүдэд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө -37 градус хүрч хүйтэрнэ гэдгийг холбогдох албаас онцгойлон танилцуулсан юм. Харин хур тунадас уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. 


Тав хоногийн цаг агаарын мэдээгээр 12 дугаар сарын 12-16-ны хүртэл цас орохгүй, мөн хугацаанд нийт нутгаар хүйтний эрч чангарна. Ялангуяа Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус хүртэл хүйтэрнэ. Бусад нутгаар шөнөдөө 27-30 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байх төлөвтэй байна.


Холбоотой мэдээ