Вашингтонд Трампыг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-13 14:23:24

ВАШИНГТОН. /NBC/.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хоёр жагсаал Вашингтонд бямба гарагт боллоо.


Сонгуулийн саналыг луйвардсан гэж үзэж байгаа бүгд найрамдахчууд болон хэт барууны үзэл баримтлагчдын “Proud Boys” хөдөлгөөнийхөн Фридом-плаза талбай болон АНУ-ын Дээд шүүхийн дэргэд жагссан байна. АНУ-ын давж заалдах дээд шатны шүүх ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг дахин хянан хэлэлцэх тухай Техас муж улсын Ерөнхий прокурор Кен Пакстоны хүсэлтийг баасан гарагт хэлэлцэж, хэрэгсэхгүй болгосон юм. Харин Америкийн засаг захиргааны одоогийн тэргүүнийг эсэргүүцэгчид Цагаан ордны дэргэдэх “Black lives matter plaza” хэмээн нэрлэгдэх болсон талбайд жагсжээ. Жагсагчид хоорондоо мөргөлдөж эхэлсний дараа эмх журам сахиулагчид Цагаан ордны ойролцоох хорооллуудаас жагсагчдыг түрж гаргасан байна.


Эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаа нар дор хаяж 23 хүнийг баривчилжээ. Тэдний зургаа нь цагдаагийн биед, 10 нь бусдын биед халдсан бол дөрвөн хүнийг эмх замбараагүй байдалд оролцсон хэргээр саатуулсан байна.


Холбоотой мэдээ