Харри Поттерын тухай ном дуудлага худалдаанд өндөр үнээр зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-14 14:35:52

ЛОНДОН. /BBC/. “Харри Поттер ба философийн чулуу” номын анхны хэвлэл дуудлага худалдааны үеэр 90 мянга орчим ам.доллароор зарагджээ.


Тус ном нь 1997 онд 500 хувь ширхэг хэвлэгдэн гарч байсан хатуу хавтастай номуудын нэг аж. Тухайн үедээ 300 хувь ширхэг нь номын сан, сургуулиудад хуваарилагдсан бол үлдсэн 200 нь дэлгүүрүүдээр зарагджээ. Иймд номын сангийн тамгагүй номууд цуглуулагчдын хувьд онцгой үнэтэй цэнэтэй байдаг аж.


Харри Поттерын тухай анхны хэвлэлтээс гарсан номууд хамгийн ихдээ 200 мянган ам.доллароор зарагдаж байжээ. Энэ ном нь зохиолч Жоан Роулингийн гараар бичсэн тайлбар болон гарын үсэгтэй ном байсан аж. 

Холбоотой мэдээ