Шүүхийн тухай хуулийн хэлэлцүүлгийг төслийг түр хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-15 13:01:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулж, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр завсарлага авлаа. 


Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэлцэх асуудлын жагсаалт танилцуулсан. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр санал хэлэв. Тэрбээр, өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд орсон, ажлын хэсгээс уг хуулийн төсөлд үргэлжлүүлэн ажиллах шаардлага байна, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр албан бичгээр тусгайлсан санал ирүүлсэн тул анхны хэлэлцүүлгийг дахин хойшлуулах тухай санал гаргасныг Байнгын хорооны дарга дэмжин хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасав.


Мөн хоёр дахь асуудал болох Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэхийн тулд ажлын баг гаргах шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргасан бол УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уг асуудлын бэлтгэл ажлыг хангах, тодорхой хүрээнд ярилцаж зөвшилцөх шаардлага байгаа тул тав хоногийн завсарлага авлаа.

Холбоотой мэдээ