Германд өдөрт бүртгэгдсэн нас баралтын тохиолдол дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-16 13:49:28

БЕРЛИН. /DW/. Германд коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоо өнгөрсөн хоногт 952-оор нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Роберт Кохагийн нэрэмжит Халдварт өвчин судлалын  хүрээлэн мэдээлэв.


Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 27728 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Германд цар тахал дэгдсэнээс хойш нийт 1 379 238 хүнээс  коронавирус илэрсэн бол 23427 өвчтөн нас баржээ.


Герман улс одоо цар тахлын хамгийн ноцтой үеийг туулж байна гэж Роберт Кохагийн хүрээлэнгийн захирал Лотар Вилер мягмар гарагт мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна. Лхагва гаргаас тус улсад хорио цээрийн шинэ арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд дор хаяж нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм.


Холбоотой мэдээ