Шүүх хуралд орон нутгаас цахимаар оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-21 15:28:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 14-нөөс 18-ны хооронд 24 хэрэг хянан хэлэлцсэн байна.


Эдгээр шүүх хуралд оролцсон 75 хэргийн оролцогчоос шүүхийн байранд 28 хүн ирсэн бол 47 хүн зайнаас буюу байгаа газраасаа шүүх хуралд оролцжээ. Үүний 8 нь орон нутгийн иргэн байснаас Өмнөговиос 4, Хэнтийгээс 3, Төв аймгаас нэг иргэн холбогдсон байна.


Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан шүүх хурлыг цахимаар хийж байгаа билээ. Дээрх дүн мэдээллээс үзвэл, цахимаар шүүх хуралд оролцсон иргэдийн тоо биечлэн оролцсоноос их буюу нийт оролцогсдын 77 хувийг эзэлж буй юм.

 

Холбоотой мэдээ