“NBA” халдварын улмаас "Тандер-Рокетс" багийн тоглолтыг хойшлуулжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-12-24 11:14:50

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ шинэ улирлын хоёр дахь өдрийн тоглолтыг “COVID-19”-ийн улмаас хойшлуулжээ.


NBA”-ээс лхагва гарагт мэдээлснээр, лигийн эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг харгалзан үзсэний дүнд Хьюстон хотод болох "Оклахома Сити Тандер", "Хьюстон Рокетс" багийн тоглолтыг хойшлуулсан байна.


Мөн "Хьюстон Рокетс" багийн тоглогч Жеймс Харден эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг зөрчсөн тул "Оклахама Сити Тандер" багийн эсрэг тоглолтод оролцох боломжгүй болоод байсныг мэдэгджээ.


Ж.Харден даваа гарагт үдэшлэгт оролцон дүрэм журмыг зөрчсөн тул түүнийг 50 мянган ам.доллароор торгохоор болсон гэж уг мэдэгдэлд дурдсан байна.


NBA” тамирчдаа 15-аас дээш хүн нэг дор цугласан үйл ажиллагаанд оролцох, шөнийн цэнгээний газар болон клуб зэргээр үйлчлүүлэхийг хориглож байгаа юм.


NBA”-ийн мэдээлснээр, "Рокетс" багийн гурван тоглогчийн коронавирусний шинжилгээний хариу эерэг боловч эргэлзээтэй гарчээ. Мөн өөр дөрвөн тоглогч одоогоор тусгаарлалтад байгаа ажээ.


Лхагва гарагт "Рокетс"-ийн бусад бүх тоглогчоос дахин шинжилгээ авахад бүгдийнх нь хариу сөрөг гарсан байна. Уг багийн өөр нэгэн тоглогчийн хувьд гэмтлийн улмаас тэмцээнд оролцох боломжгүй байгаа юм.


“Энэ бүхэнтэй холбоотойгоор "Рокетс"-ийн тоглогчдын тоо лхагва гаргийн орой болох "Тандер"-ийн эсрэг тоглолтод оролцох ёстой тамирчдын тоонд /8/ хүрэхгүй байна” гэж “NBA” мэдээлжээ. 

Холбоотой мэдээ