Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-28 14:18:21

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс 12 дугаар сарын 28-наас 01 дүгээр сарын 04-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээллээ. Энэ хугацаанд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Хур тунадас: 29-нд нутгийн зүүн хойд хэсэг, 1, 2-нд зарим газраар цас орно.  Бусад хугацаанд цас орохгүй.       

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Агаарын температур:  Хугацааны эхээр Хойд, Урд тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Хойд, Урд тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх төлөвтэй байна. 

 

Холбоотой мэдээ