ХӨСҮТ-өөс 79 хүнийг шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-30 11:52:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 12 дугаар сарын 30-ны байдлаар тусгаарлах нийт 34 байранд 1753 хүнийг тусгаарлаад байгаа талаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээллээ.

Тусгаарлалт: Нийт 34 байрнаас нийслэлд 27 тусгаарлан ажиглах байранд 1655 хүн, аймаг, орон нутагт 7 тусгаарлах байранд 89 иргэн байна. Өнгөрсөн 24 цагт 12 иргэнийг дотор нь шилжин тусгаарлаж, шинээр 70 иргэнийг нэмж тусгаарлан 123 хүн гэрийн ажиглалтад гарчээ. 

Шилжүүлэлт: Сүүлийн 24 цагийн байдлаар ХӨСҮТ-өөс 79 хүнийг Эхчүүдийн төв-2 рүү, мөн "Тэмүүжин", "Лион" зочид буудал руу шилжүүлээд байна. 


ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "COVID-19"-ийн нөхцөл байдлын эргэн тойронд болж буй, гарч буй зарим зүйлийн талаар өнөөдөр анхаарууллаа. 

Тухайлбал, өчигдөр зургаан хүн цахим орчинд бичлэг цацсан. Тэд амны хаалтгүй зэрэгцэн суугаад,  УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн  үг хэллэгийг буруу ашиглаж байгаа нь харагдсан.

Хэдий хоорондоо инээдэм болгон  ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид дээрх үйлдлийг зохих хуулийн байгуулагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тоглоом тоотой нь дээр гэсэн сануулыг өгөв.  



Холбоотой мэдээ