ОХУ лазерын шинэ зэвсэг бүтээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-30 12:59:37

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ дронуудыг эсэргүүцэх зориулалттай лазерын цогцолбор бүтээж байна гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Алексей Криворучко  "Красная звезда" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“Одоогийн байдлаар "Пересвет" цогцолбороос гадна нисэгчгүй онгоцууд мөн оптик болон оптик-электрон хэрэгслүүдийг эсэргүүцэх лазерын цогцолборуудыг бүтээхээр ажиллаж байна. Өндөр нарийвчлалтай довтолгооны зэвсгүүдийг эсэргүүцэх зорилгоор тэдгээрийг байлдааны хуягт машинуудтай нэгтгэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.


Криворучкогийн хэлснээр, нисэгчгүй онгоцуудын электрон тоног төхөөрөмжийн ажиллагааг доголдуулдаг радио давтамжийн цогцолборыг мөн бүтээж байгаа аж. 

Холбоотой мэдээ