Нэгдсэн эмнэлэг усан оргилууртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-02 21:36:25
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг гадна талбайдаа усан оргилууртай болж, өнгө нэмлээ.

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын санаачилсан "Шинэчлэгдсэн эмнэлэг-Шинэлэг үйлчилгээ" төсөлд Зуунмод сумын Төв Чандмань дулааны эрчим хүчний газар оролцож, загвар дизайны шийдэлтэй усан оргилуур байгуулснаа 6 сарын 2-нд хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр эмнэлгийн хамт олон болон үйлчлүүлэгчдийн зүгээс талархалаа илэрхийлж, урлагийн бяцхан тоглолтоор мэндчилгээ дэвшүүлэв. Хэвтэн эмчлүүлэгсдийн тав тухыг хангах, эмчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор жил гаруйн өмнө эхлүүлсэн уг төсөлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй хамрагдаж чадах бүхнээрээ дэмжлэг болохыг зохион байгуулагчид уриалж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ