Энэ сард агаарын температур олон жилийн дундаж орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-04 11:33:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар энэ сард агарын дундаж температур 18–26 хэм хүйтэн буюу олон жилийн дундаж орчим байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10 хэмээр хүйтэрнэ.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дундаж орчим буюу 1 мм байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. 

Холбоотой мэдээ