12 өрхөд "Мэдэгдэл" хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-06 17:46:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-аас Мандалговь хотын айл өрхүүдэд гал түймрийн аюулгүй байдлын хяналт шалгалт хийж, иргэдэд заавар зөвлөмж өгчээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос энэ сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулсан тус үйл ажиллагаанд 1200 гаруй өрх хамрагдсан ба нийт 2600 зөрчил илрүүлж, хяналт шалгалтын явцад нийт зөрчлийн 74 хувийг арилгуулж, бусад зөрчил дутагдлыг арилгуулахаар заавар зөвлөмж өгч ажилласан байна.

Айл өрхүүдийн хувьд цахилгаан утасны ачаалал хэтрүүлсэн, пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангаагүй, стандартын шаардлага хангахгүй халаалтын хэрэгсэл ашигласан, үнс нурмыг ил задгай асгасан зэрэг нийтлэг зөрчил байгаа ба зориулалтын бус газар өвс их хэмжээгээр хадгалсан зөрчил байгааг ОБГ-аас мэдээллээ.

Шалгалтын явцад өвс их хэмжээгээр хадгалсан болон мал бүхий 12 өрхөд галын аюулгүй байдлыг хангуулах тухай “Мэдэгдэл” хүргүүлж, цаашид гал түймрийн аюулаас сэрэмжлэн өгсөн зөвлөмжийг биелүүлж, хариуцлагатай байхыг иргэдэд анхаарууллаа. 

Холбоотой мэдээ