Эмэгтэй гэрэл зурагчдын “ЗҮҮМ” уралдааны шилдгүүд тодорлоо

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2021-01-07 11:49:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо хамтран "Зүүм: Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл" гэрэл зургийн төслийг санаачлан 6 сарын хугацаанд хэрэгжүүлээд байна.


Төслийн дараагийн үе шатад буюу  “ЗҮҮМ” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн болон сонирхогчийн ангилалд "Хөрөг", "Сэдэвчилсэн" төрлөөр зарлаж, 26 уран бүтээлчийн 39 бүтээлийг хүлээн авчээ. Эдгээрээс 12 уран бүтээлч “ЗҮҮМ” уралдааны болзол шаардлагыг хангасан тул үзэсгэлэнд оролцох эрхтэй болсон билээ.


Тэгвэл өчигдөр үзэсгэлэнд сонгон шалгарсан 12 оролцогчийн бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн  “хөрөг”, “сэдэвчилсэн” төрөл тус бүрт “мэргэжлийн”, “сонирхогч” ангилалд шалгаруулалт явуулж, шилдгүүдийг тодрууллаа.


Сонирхогчийн хөрөг гэрэл зургийн ангилалд тэргүүн байр эзэлсэн А.Саранзаяагийн “Охины хөрөг” гэрэл зургийг танилцуулж байна. 



"Хөрөг" гэрэл зургийн мэргэжлийн ангилалд гэрэл зурагчин Д.Ганбүжин “Тогооны хүн” хөрөг зургаараа тэргүүн байр эзэлсэн байна. 



 “Ажлын байр” сэдэвчилсэн гэрэл зургийн ангиллын шилдгээр “Шошго хэрэггүй” зургаараа гэрэл зураг сонирхогч Ч.Итгэл тэргүүлжээ. 


 

Мөн сэдэвчилсэн гэрэл зургийн ангилалд “Туфль” зургаараа,  мэргэжлийн гэрэл зурагчин Ш.Отгонжаргал тэргүүлжээ. 


Энэхүү төсөл нь  соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар дамжуулан онцгойлон эмэгтэй уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, тэдний үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Холбоотой мэдээ