Тандалтын шугамаар 500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-08 20:14:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн хэмжээнд короновирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амралтын өдрүүдэд олон нийтийн дунд 500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж сорьцыг Улаанбаатар хотын ХӨСҮТ-д явуулна.

Тус аймагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй боловч иргэд хулгайн замаар болон хүнс тээвэрлэж буй автомашинд сууж орж ирэх, голомтот бүс нутгаас ирээд гэртээ 14 хоног гэрийн ажиглалт тусгаарлалтад байхгүй гадуур гарах зэрэг зөрчил илэрч байгаа гэнэ. Иймээс худалдаа үйлчилгээний төв, олон нийтийн газарт ажиллаж буй иргэд, хяналтаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон иргэдийн дунд тандалтын шинжилгээг хийхээр болжээ. Эмнэлэгт суурилсан тандалт, иргэдэд суурилсан лабораторийн шинжилгээг Мөрөн болон бусад суманд энэ сарын 9,10-ны өдрүүдэд хийнэ гэдгийг аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.


Холбоотой мэдээ