Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалт хэвээр үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-09 20:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод хөл хорионы дэглэмийг сулруулж байгаа ч хот хоорондын хөдөлгөөний хувьд Улаанбаатараас гарах тээврийн хэрэгсэлийн чиглэлд тавих хорио цээрийн дэглэм хэвээр үргэлжилнэ.


Тухайлбал, заасан, тусгай шаардлагаас бусад тохиолдолд нийслэлээс гарах тохиолдолд иргэдээс PCR шинжилгээг зайлшгүй шаардах юм.


Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хэдийгээр дэглэм буурч байгаа ч гэсэн Улаанбаатар хот голомтын бүс хэвээр байгаа тул хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх хэрэгтэй”-г онцоллоо. 


Хот хоорондын хөдөлгөөнийг НОК шийдэхгүй бөгөөд УОК анхаарч байгаа аж. 

Холбоотой мэдээ