Худгуудыг хэвийн ажиллагаанд орууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-01-11 16:05:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Цаг агаар эрс хүйтэрсэн, гэр хорооллын цахилгааны ачаалал нэмэгдсэн зэргээс шалтгаалан Ус түгээх байруудын халаагч тень бүрэн чадлаараа ажилллаж дийлэхгүй шугамд хөлдөлт үүсээд байсан. Үүний улмаас гэр хорооллын иргэд худгаас усаа авч чадахгүйд хүрч, хүйтэнд гол, булгийн уснаас зөөж хэрэглэхэд хүрчээ.

Тус байдлыг  "Чандмань-Баянхонгор" ХК-аас шийдвэрлэж, аж ахуйн ажилчид, шуурхай хэсгийн слесариуд мөстсөн худгуудын мөсийг цохиж, гэсгээж хэвийн ажиллагаанд орууллаа.

Ус түгээх байрны цонхыг санаатай хагалах, иргэдийн усаа зөв авч хэвшээгүй зэргээс худгийн систем ажиллагаагүй болох, худгийн гадна талд мөсөн бүрхүүл үүсэх зэрэг хүндрэл гарч байгааг албаныхан хэлж байна. Тйимээс иргэдийн зүгээс хамтран ажиллаж, ойролцоох Ус түгээх байрны хэвийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахыг уриалав.

Аймгийн төвд 20 гаруй Ус түгээх байр ажиллаж байна.

Холбоотой мэдээ