Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэр төрлийн судалгааг тогтмол хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-12 17:27:13

Дорноговь /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19” цар тахлын үед хүн амын хүнсний хангамж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэр төрлийн судалгааг орон нутгаас тогтмол хийж байна.

Дорноговь аймгийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тооцоход, аймгийн хэмжээнд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний байдлаар мах 95.6 тонн, гурил 191.14 тонн, гурилан бүтээгдэхүүн 8.5 тонн буй.

Харин төрөл бүрийн будаа 67.8 тонн, хуурай сүү 16.97 тонн, өндөг 0.307 тонн, ургамлын тос 17.3 тонн, төмс 233 тонн, хүнсний ногоо 92.9 тонн, элсэн чихэр 21 тонн, давс 22.5 тонн, цэвэр ус 39.89 тоннын нөөцтэй байгаа аж. Цар тахлын үед аймгийн хэмжээнд махны хомсдол үүсэхгүй гэж албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ