Бугат сумын нутаг дэвсгэрт хогийн цэг байгуулахаар болов

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-13 15:00:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Ш.Хавыл нар Өлгий сумын хог хаягдлын төвлөрсөн нэг цэгт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Тус хог хаягдлын төвлөрсөн цэгийг өнгөрсөн онд Орон нутгийн хөгжлийн сангаас 50 сая төгрөг гарган хашаалуулж, харуулын байр, хяналтын камер суурилуулжээ. Гэвч хог хаягдлын төвлөрсөн цэг нь аймгийн төвд ойрхон байршсанаас болж зуны улиралд өмхий үнэр гарах, хавар, намар хог шороо нь салхинд хийсэж орчин суугчдын амьдрах орчныг бохирдуулдаг байна.  

Аймгийн удирдлагууд нөхцөл байдалтай биечлэн танилцаж, төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэж шинээр байгуулах, хуучин хогийн цэгийг дарж устгах, нөхөн сэргээлт хийх, иргэдэд хогийг ялгаж, ангилах дадал хэвшилд сургах, хогийг дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ажлуудыг яаралтай  эхлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн аймгийн төвтэй хөрш зэргэлдээ Бугат сумын нутаг дэвсгэрт шинэ хогийн цэг байгуулахаар боллоо.

Холбоотой мэдээ