Хараа голын тохойд модны суулгац нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-04 17:11:09

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-ын ажилтнууд сумынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс Хараа голын тохойд амралтын өдрүүдээр 200 гаруй модны сууцгац тарив.

Тус сумын ЗДТГ-ын мэдээллийн ажилтан Ж.Золзаяа:-“Манай сумын тамгын газрын ажилтнууд жил бүрийн тав, аравдугаар сард бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр мод тарьдаг. Өмнө нь бид сумын захиргааныхаа эргэн тойрныг ногоон орчин болгохоор мод суулгац тарьдаг байсан. Харин энэ удаа бид Дархан хотыг маань ундалж байдаг Хараа голын модгүй хэсэгт модны суулгац тарьж байна. Эдгээр модыг байр байшингийн гадаа биш голын хаяанд тарьж байгаа болохоор хэрхэн яаж тарихыг аймгийн Нийтийн Аж ахуйн газрын мэргэжилтнүүдээс заавар завлагаа авч тарьж байгаа болохоор сайхан ургах байх гэж найдаж байгаа. Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудын нэг нь энэ юм” гэв.

                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ