Баян-Өлгий аймагт 3,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-13 20:02:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдөр орой орон нутгийн цагаар  18:07 цагт газар хөдөллөө.

Уг асуудлаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Хосбүркиттэй холбогдож тодруулахад, «Газар хөдлөлтийн эпицентр Бугат сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км газарт /өргөрөг нь 49000уртраг нь 90018/ боллоо. Газар хөдлөлтийн хүч 3,1 магнитуд байлаа. Чичирхийлэл Өлгий хотын ард иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. Шалтгаан нь газар хөдлөлтийн эпицентрт ойрхон байрласантай холбоотой» гэв.

Газар хөдлөлтийн хүчийг мэргэжилтнүүд сулавтар гэж дүгнэж байгаа бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

 

 

 

Холбоотой мэдээ