Увс аймгийн ихэнх нутгаар цас орлоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-14 13:13:01

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Увс аймгийн ихэнх нутгаар цас орж хоносон байна. Тодруулбал Улаангом, Түргэн, Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун, Сагил, Цагаанхайрхан, Тэс, Завхан, Давст, Өмнөговь, Өндөрхангай, Наранбулаг, Зүүнхангай, Өлгий суманд 0.0-3,7 мм-ийн цас оржээ. Харин Бөхмөрөн, Өлгий суманд цас ороогүй байна. 

Цасны зузааны хувьд Давст 13 см,  Баруунтуруун, Сагил, Түргэн 10 см, Улаангом, Тэс суманд 9 см, харин Зүүнговь, Малчин, Хяргас, Зүүнхангай, Өндөрхангай, Завхан, Цагаанхайрхан, Наранбулаг суманд 0.5-6 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Салхины хурд ихэнх нутгаар 1-7 м/с байсан бол Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Өлгий суманд 10-19 м/с хүрч ширүүссэн байна.                                                                                                            

Нийт нутгаар өдөртөө 12-27 хэм, шөнөдөө 27-36 хэм хүйтэн хоносон байна.                                                                                                                   

Холбоотой мэдээ