Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлэгт урьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн төслийн нээлттэй, цахим хэлэлцүүлэгт иргэн, эрдэмтэн судлаач, хууль тогтоогчдыг урьж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЭҮК хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлэг 2021 оны нэгдүгээр сарын 16-нд 11.00 цагаас эхэлнэ. Хэлэлцүүлэгт оролцохдоо Zoom программ ашиглана.