Гол мөрний мөсөн дээгүүр зорчиход эрсдэлтэй хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-01-15 10:32:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөстэй, мөс зузаарч хөлдсөн байгаа ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.


Иймд хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Мөн мөсний баяр хийхээр төлөвлөж буй аймгууд гол мөрөн, нуурын мөсний зузааныг холбогдох байгууллагуудаар урьдчилан хэмжүүлж аюулгүй байдал хангагдсан үеэр зохион байгуулахыг анхааруулав.

Холбоотой мэдээ