Сөүлээс 164 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2021-01-15 23:50:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Сөүлийн чиглэлд өнөөдөр 10.40 цагт хөөрсөн ОМ-7302 дугаартай тусгай онгоц “Буянт-Ухаа” нисэх буудалд 20.44 цагт газардлаа.


Тус нислэгээр 164 иргэн эх орондоо ирээд байгаа бөгөөд жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүлийн-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-20, ар гэрийн гачигдалтай-94, саатуулах байранд байсан-40 иргэн байгаа гэнэ.  Буянт-Ухаа боомт дахь Хилийн  мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлсэн байна.


Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах ажээ.

 

Холбоотой мэдээ