Гол, нуурын мөс аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-18 11:54:30

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үед иргэд гол, нуурын мөсөн дээгүүр гулгах, автомашинаар уран жолоодлого \дрифт\ хийх тохиолдол их гарч байна гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

Одоогоор гол мөрөн, нуурын ус битүү хөлдөлт үүссэн ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг сэрэмжлүүллээ. 

Одоогийн байдлаар Ховд голын мөсний зузаан 56 см, Дундцэнхэр голынх 50 см байна. Харин Долооннуур голын мөсний зузаан 55 см, Хар-Ус нуурынх 80 см, Булган голынх 43 см байгаа аж. Мөн Буянт голын мөсний зузаан 73 см, Төгрөг голынх 62см, Чоно-Харайхын голынх 52 см тус тус байна.  


 

 

Холбоотой мэдээ