“Газрын тос-2020” сэдэвт 26 дугаар хурал цахимаар болно

Монголын мэдээ | Уул уурхай
dusem11@yahoo.com
2021-01-18 12:55:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн 60 жил, эх орондоо “Газрын тосны инженер” бэлтгэж эхэлсний 25 жилийн ойд зориулсан “Газрын тос-2020” эрдэм шинжилгээ, онол практикийн 26 дугаар цахим хурал болно.


Пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр болох тус цахим хурлаар “Газрын тосны мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэж эхэлсэн түүхэн замнал, өнөөгийн байдал, цаашдын төлөв” /Л.Пүрэв, Ж.Цэвээнжав, М.Оюунтөгс/, “Монголын газрын тосны салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” /А.Пүрэв, п.Хүрэлхүү, Б.Лхамсүрэн, П.Элбэгзаяа, М.Айдын/ зэрэг салбарын хөгжлийн асуудал хөндсөн 10 илтгэлийг танилцуулж, санал солилцон шилдэг илтгэлийг шалгаруулах юм байна. 



Холбоотой мэдээ