Бөхмөрөн суманд малын цөм сүргийг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-19 19:14:48

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдоор ахлуулсан ажлын баг өнөөдөр Бөхмөрөн суманд ажиллаж байна.

Энэ үеэр тус сумын Хар алтат багийн нутаг дэвсгэрт Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн дэмжлэгээр байгуулсан Малын үржлийн технологийн ажил үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Тус нэгжийг удирдан ажиллаж байгаа Хар алтат багийн малчин, мал зүйч Б.Хүрэлчулуун, малын эмч Д.Уранчимэг нар өндөр ашиг шимт малын цөм сүргийг бүрдүүлэх зорилгоор Зүүнговь сумын баяд үүлдрийн төлгөн хуцыг Хар алтат багийн 70 гаруй өрхөд гэрээ байгуулан үржил, селекцийн ажлыг зохион байгуулж байгаа аж. Энэхүү ажил тус суманд маш үр дүнтэй хэрэгжиж эхэлсэн байна.


Холбоотой мэдээ