Италийн Сенатын танхим Контегийн Засгийн газарт итгэл үзүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-20 15:11:47

РОМ. /ВВС/. Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте сенатчдын итгэлийг хүлээж, засгийн эрхэнд үлдлээ.


Сенатын танхимын гишүүдийн 165 нь Контегийн Засгийн газарт итгэл үзүүлэхийг дэмжсэн бол 140 нь эсэргүүцэж, 16 нь түдгэлзжээ.


Италийн сөрөг хүчний намууд Ерөнхийлөгч Сержио Маттареллагаас хөндлөнгөөс оролцож, Контег огцруулахыг шаардахаар төлөвлөж байна.


Италийн Ерөнхий сайд асан Маттео Ренцигийн нам цар тахлын уршгаас тус улсын эдийн засгийг сэргээхэд ЕХ-ноос хуваарилсан мөнгийг зарцуулах талаарх Контегийн бодлоготой санал нийлэхгүй удаж байгаа юм. Ренциг дэмжигчид Сенатын танхимын санал хураалтад түдгэлзсэн санал өгчээ.


Нэгдүгээр сарын 13-нд Ренцигийн намын хоёр сайд огцрохоо мэдэгдсэний дараа Контегийн Засгийн газар улс төрийн хямралд орсон байна.


Холбоотой мэдээ