Аймгийн Засаг даргын орлогч нарыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-21 12:44:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан энэ сарын 20-ны өдөр захирамж гаргаж, аймгийн Засаг даргын орлогч нарыг томиллоо.

Тодруулж хэлэхэд, Бугат сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Хуанганы Арман, Сагсай сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Секейн Хонаев нар ирэх 4 жилийн хугацаанд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллахаар болж байна.

Х.Арманы хувьд өмнө нь «Мэдээлэл холбооны сүлжээ» төрийн өмчит компанийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал, С.Хонаев Сагсай сумын Засаг даргаар тус тус ажиллаж байсан юм.  

Холбоотой мэдээ