Нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-01-25 12:45:41

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд урд шөнө цас орж хонолоо.

Аймгийн УЦУОШТ-ийн мэдээгээр, 2021 оны 01-р сарын 24-нөөс 01-р сарын 25-нд шилжих шөнө Эрдэнэбулган, Булган, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Чулуут сумын нутгаар 0.0 мм цас орж, бусад сумын нутгаар цас ороогүй байна. Агаарын температур Эрдэнэбулган сумын нутгаар 20 градус, Булган, Өлзийт, Өндөр-Улаан, Хангай сумын нутгаар 26-27 градус, бусад сумын нутгаар 16-24 градус хүйтэн хоножээ.

Нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон ба цасны зузаан өнөөдрийн 08.00 цагийн байдлаар Тариат, Төвшрүүлэх, Өндөр-Улаан, Хангай, Хашаат, Чулуут сумын нутгаар 5-7 см, бусад сумын нутгаар 0-4 см цасан бүрхэц тогтсон байна.

Холбоотой мэдээ