Нэг саяын азтанаар 264 хүн тодорчээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-01-25 10:18:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдав. Энэ удаагийн тохиролд  2020 оны 12 дугаар сарын 1-31-ний хооронд худалдаа хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 26.248.898 баримт  хамрагдав. Үүнээс: 

  • 30 мянган төгрөгийн азтан – 23.431
  • 100 мянган төгрөгийн азтан – 2362
  • Нэг сая төгрөгийн азтан – 264
  • Гурван сая төгрөгийн азтан – 28
  • Таван сая төгрөгийн азтан – хоёр

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байсан ч азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 23058994 байжээ. 

Ташрамд мэдээлэхэд, НӨАТ-ын сугалааны явцад хийж буй хяналт шалгалтын дүн энэ 7 хоногт дуусаж буй тухай ШӨХТГ мэдээлж байна. Хяналт шалгалтын дүнг Монгол Улсын Шадар сайдад нэгтгэн хүргүүлэх аж. 


Холбоотой мэдээ