Эквадор “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-25 13:17:05

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Эквадорын Үндэсний эрүүл мэндийн хяналт шалгалт, зохицуулалтын агентлаг Оксфордын их сургууль, Их Британи Шведийн “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгожээ.  


“Агентлаг 5 сая тун вакцин импортлохыг зөвшөөрснөөр Эквадорын 2.5 сая иргэнийг вакцинжуулж, халдварт өвчний дэгдэлтийг тогтоон барих, сүргийн дархлаа тогтох боломжтой. Вакциныг хүлээж авснаар цар тахалд цэг тавихын эхлэл болно” хэмээн агентлагийн мэдэгдэлд дурдсан байна. 


Эквадорт вакцинжуулалтын кампанит ажил өнгөрсөн пүрэв гарагт эхэлж, иргэдийг “Pfizer” компанийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ. Иргэдийн 60 орчим хувийг дархлаажуулахын тулд эрх баригчид нийт 18 сая тун вакцин нийлүүлэхээр тохиролцжээ.

Холбоотой мэдээ