Цасан болон шороон шуурга шуурна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-01-26 10:13:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хээр тал болон говийн нутгаар энэ сарын 27, 29-нд салхи 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа. Мөн 29-нд Хангайн уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

28-наас хүйтний эрч бага зэрэг суларч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө  23-28 градус хүйтэн байна. Харин тал хээрийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, говийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх аж.

Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 градус,  өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ