БНАСАУ-ын цөмийн асуудлыг нэн даруй шийдэх асуудал гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-27 12:53:46

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар утсаар ярих үеэрээ Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.


“Хоёр орны гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар БНАСАУ-ын цөмийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж, энэ чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцов" гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.


Кан Гён Хва утсаар ярих үеэрээ мөн Энтони Блинкенд АНУ-ын Төрийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргээд тэрбээр хоёр талын цэрэг-улс төрийн эвслийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд болон Солонгосын хойгийн асуудлыг гүнзгий ойлгодог болохыг онцлон тэмдэглэжээ.


Хоёр улсын сайд нар мөн уур амьсгалын өөрчлөлт, коронавирусний цар тахал зэрэг дэлхий нийтэд учирч буй сорилт бэрхшээлүүдтэй тэмцэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.


 


Холбоотой мэдээ