"Эрдэнэс сольюшин" ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-01-27 13:49:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэс сольюшин" ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээх тухай СЗХ-ны улсын байцаагчийн энэ оны 1 дүгээр сарын 27-ны албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн сэргээлээ.

Тус компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан үнэт цаасны арилжааг энэ оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр зогсоогоод байсан юм. 


Холбоотой мэдээ