Шинээр 50 аварга малчин тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-27 15:31:18

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, Төв аймгийн 2020 оны аварга тариаланч, малчин, саальчин, фермер, алтан төлийн эзэд, аварга хадланчид, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит аймгийн залуу аварга малчдыг тодрууллаа.

2020 онд тус аймгаас аймгийн аварга малчинд 24 сумаас нийт 137 малчны материал ирсэн байна. Үүнээс аймгийн аварга малчдаар хошой аварга малчин 5, аймгийн аварга малчин 50, Ж.Самбуугийн нэрэмжит шагналт залуу аварга малчин 20, аймгийн аварга саальчин 5, аймгийн аварга фермер 4, аймгийн алтан төлийн эзнээр 9, аймгийн аварга хадланчаар 3 нийт 96 малчин аварга малчны болзлыг хангасан байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ