БЗД-ийн "X апартмент 1" байранд хөл хорио тогтоожээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-28 10:45:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний батлагдсан тохиолдол "X апартмент 1" байрнаас 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэгджээ.

Иймээс тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ийн 4 ажилтнаас халдвар бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авчээ. Тухайн СӨХ-ийн ажилтан Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг тул мөн адил хамгаалалтад авч яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.


Иймд иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг тус дүүргийн Онцгой комисс санууллаа.

 

Түүнчлэн тус дүүргийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийг хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, хөл хорио тогтоосон хугацаанд БЗД-ийн Онцгой комиссоос явуулын 4, байнгын 1, нийт 5 цэгийг ажиллуулж 1069 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад бүх хариу сөрөг гарчээ.

Холбоотой мэдээ