Сумын цэцэрлэгийг камержуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-07 15:17:06

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Яргуй” цэцэрлэг камержуулалттай болжээ.

Тус сумын ЗДТГ-аас энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Сумын “Яргуй“  цэцэрлэгийн камержуулалтын ажлыг “Эвт дөрвөн өлзий” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд ОНХСангийн 3.5 сая төгрөгийн хөрөнгөөр хийжээ. Уг камержуулах ажилд 7 ширхэг камер, нэг компьютер, хоёр дэлгэцийг суурилуулан хүлээлгэн өгсөн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ