Автобусны картыг 263 цэгт цэнэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-02 14:37:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр нийтийн тээврийн 98 чиглэлд 933 автобус, 8 аж ахуй нэгжийн 312 такси үйлчилгээнд гарч байна.


Нийтийн тээврийн автобусаар өглөөний 6-10 цагт 59 807 зорчигч үйлчлүүллээ. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 933 автобус, 76 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийв. Хөдөлгөөнт болон суурин 14 байршилд 16 байцаагч, 165 шалгагч ажиллаж байна.


Улаанбаатар хотын хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 263 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 47 863 удаа уншуулжээ.


Нийслэлийн хэмжээнд U money карт цэнэглэх нийт 1000 гаруй цэг бий. ТҮЦ, хүнсний дэлгүүр, И-март, Номин супермаркет, Circle K, Зар мэдээ сонин худалдах цэг, Welmart сүлжээ дэлгүүр, CU сүлжээ дэлгүүрийн салбараас гадна Голомт банкны Изипэй ПОС төхөөрөмж ашигладаг 400 гаруй цэгт хандаж бэлнээр болон банкны картаар цэнэглэх боломжтой.


Карт нэг удаад цэнэглэх мөнгөн дүнгийн доод хэмжээ 500, дээд хэмжээ 90 000 төгрөг байх аж. 

Холбоотой мэдээ